Эм Эн Би Си” ХХК нь мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшлийн хурдыг айл өрх бүрт хүргэхийг зорин, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг судалж, үйлчилгээний чанар стандартыг тогтмол сайжруулснаар Улаанбаатар хотын газар нутгийн 90%-ийг хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулж чадсаны үр дүнд харилцаа холбооны дэд бүтэц муу хөгжсөн нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол, зуслангийн айл өрхүүдэд олон сувагт тоон телевизийн үйлчилгээг тогтмол чанартай хүргэж байна.
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
Дэлхий даяар тоон системд шилжиж байгаатай холбоотойгоор “Эм Эн Би Си” ХХК-ийн хамт олон 2014 онд технологио бүрэн шинэчилж DVB-T2 тоон системд шилжүүлснээр хэрэглэгчид дээ дэлхийн шилдэг 100 гаруй телевизийн сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар үзүүлж байна.
ИННОВАЦИ
Улаанбаатар хотын айл өрх бүрийг өндөр хурдны интернеттэй холбох зорилтот аяны хүрээнд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр хурдны утасгүй интернет WiFi үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Дэлгэрэнгүй