Оюны Ундраа Группийн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж ирсэн олон ажлуудын нэгэн том жишээ нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтууд билээ.
Улс орны хөгжлийн шууд тусгал болсон уг салбарт олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагааг нэвтрүүлж, ойрын ирээдүйд салбарын тэргүүлэгч компани болон хөгжиж, нийслэл хотын нүүр царай болсон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх нь бидний зорилго юм.
Оюуны Ундраа Группийн охин компани болох “Оюуны Ундраа Пропертиз” ХХК нь 2012 онд байгуулагдсан ба архитектур, интерьер дизайн, барилга угсралтын менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, зэрэг цогц үйлчилгээг үргэлжлүүлэн хийдгээрээ онцлогтой үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч комани юм.
Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол цэг болох Богд Хан уулын Зайсан толгойн хүрээлэн буй орчныг сайжруулан хөгжүүлэх, хотын иргэд болон гадны жуулчдад илүү тав тухтай, орчин үеийн өнгө үзэмжтэй, эрүүл ногоон орчин, уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Зайсан соёл амралтын бүс” цогц төслийг Оюуны Ундраа Пропертиз санаачилсан бөгөөд дараах дэд төслүүдийг төлөвлөсөн болно. Үүнд :
- “Зайсан Хилл” цогцолбор,
- “Зайсан Скуэр” төв,
- “Дуут усан оргилуур” нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах төсөл
Эдгээрээс “Зайсан Скуэр” төв, “Зайсан Хилл” цогцолбор, “Дуут усан оргилуур” дэд төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаанд бүрэн оруулаад байна.
Дэлгэрэнгүй